УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ХАБЭА-н үндэсний хорооны дарга Т.Аубакир, УИХ-ын гишүүн Б.Уянга, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүх болон салбарын яамны холбогдох удирдлагууд, харьяа байгууллагуудын дарга нарын хамт 2026 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллав.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян-2026” арга хэмжээг нээж, бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлага, ажил олгогчид болон ХАБЭА-н инженер, мэргэжилтнүүдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Уулзалтаар:
ХАБЭА-н эрх зүйн шинэчлэлийн бодлогыг танилцуулж, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой зөвлөмжүүдийг өглөө.
Хөдөлмөрийн тухай хууль болон ХАБЭА-н тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих соёлыг хэвшүүлэхэд анхаарах.
Орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд салбар хоорондын уялдааг хангах, эрсдэлээс сэргийлэх талаар мэдээлэл өгч ажиллалаа.





-
10 цаг 7 мин
-
Уржигдар 19 цаг 21 мин
-
Уржигдар 19 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 28 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 12 цаг 28 мин
-
Уржигдар 12 цаг 24 мин
-
Уржигдар 10 цаг 23 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 11 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин