ХХНББХ: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ УЯН ХАТАН НӨХЦӨЛӨӨР ТӨЛӨХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 9 мин

 

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.06.17/-ийн хуралдаанаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Хууль санаачлагчид эмнэлгийн нэг, хоёр, гуравдугаар шатлалын үүргийг тодорхой болгож, тусламж үйлчилгээ, аюулгүй байдал, хүртээмж, ил тод байдлыг бэхжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьж байна хэмээн хуулийн төслөө танилцуулсан.

Үүний дараа Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх дэмжлээ. Хуулийн төсөлд ажил олгогчийн санхүүгийн ачааллыг бууруулах, тэтгэвэр авагчдын тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах хэд хэдэн гэрээ байгуулан ажиллаж буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг уян хатан нөхцөлөөр төлөх боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлууд багтжээ.

Мөн УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын найман гишүүний өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.