Өвлийн спортын ордны барилга угсралтын ажил 63 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 9 мин

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд баригдаж буй Өвлийн спортын ордны барилга угсралтын ажил 63 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус ордон нь нийт 5,300 ам метр талбай бүхий гурван блок цогцолбороос бүрдэх бөгөөд эдэлбэр газрын 43 хувийг барилга байгууламж, 16.95 хувийг ногоон байгууламж, 24 хувийг авто зам, 5.6 хувийг явган хүний зам эзлэхээр төлөвлөсөн. Ингэснээр спортын зориулалтын цогцолборын хамт иргэдэд ээлтэй, тохилог орчин бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар гадна дулааны шугам сүлжээний ажил бүрэн дуусаж, дотор өрлөг болон шаврын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.