“БМНС” ХХК болон сууц өмчлөгч иргэдтэй хамтарсан гурван талт уулзалт зохион байгууллаа
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 26 мин

2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 33А байрны дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч “БМНС” ХХК болон сууц өмчлөгч иргэдтэй хамтарсан гурван талт уулзалт зохион байгууллаа.

Тус байршил нь Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/734 дүгээр захирамжаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д шилжин ирсэн бөгөөд 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “БМНС” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан юм.

Уулзалтын үеэр төсөл хэрэгжүүлэгч компани барилгын загвар зураг, төлөвлөлтийн шийдлийг сууц өмчлөгчдөд танилцуулж, санал солилцов. Мөн айл өрх бүрийн бодит хэмжилтийг энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд хийхээр төлөвлөж буй талаар мэдээлэл өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.