БНСУ-ЫН ХУДАЛДААНЫ САЙД Ё ХАН ГҮГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 20 мин

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Сайд Г.Дамдинням “Ховор металлын судалгааны төв” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөц, чадавхийг бэхжүүлэх, геологийн судалгааны төвийн үйл ажиллагааг цаашид тогтвортой, үр дүнтэй үргэлжлүүлэх, түүнчлэн Монгол, Солонгос хоёр улс харилцан үр ашигтай, олон улсад жишиг болохуйц төсөл шинээр хэрэгжүүлж хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв.

Сайд Ё Хан Гү БНСУ-ын талаас өндөр технологи, хөрөнгө оруулалт хийх өргөн боломжтой, харин Монгол Улс эрдэс баялаг, эрчим хүчний нөөц ихтэй тул энэ хоёр заагийг холбох гүүр болж хамтран ажиллахад бэлэн гэдгээ онцоллоо. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд оруулсан шинэчлэлт, хөрөнгө оруулалтын орчин нөхцлийг сайжруулахтай холбоотой өөрчлөлт, боломжуудын талаар мэдээлж санал солилцов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.