Улаанбаатар хотод "Хотын аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян" эхэллээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 9 мин

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн санаачилгаар Хотын аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян 2026.06.10-2026.07.08-ны өдрүүдэд үргэлжилж байна.

Аяны хүрээнд тоосжилт бууруулах авто замын чийгшүүлэлт, хайс хашлага угаах, замын тэмдэг тэмдэглэгээ тодруулах, автобусны буудлын угаалга, нийтийн эзэмшлийн талбайн өнгө үзэмжийг сайжруулах ажлууд хийгдэнэ.

Дүүргийн хэмжээнд нийт 3.5 сая метр квадрат зам талбайд цэвэрлэгээ, үйлчилгээ хийх юм.

Одоогоор 8 байгууллагын 225 алба хаагч, усалгаа, шүүрдэлт, угаалга хийх тусгай зориулалтын 36 техниктэй ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.