“Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих төсөл” (Mon-SHEP)-ийн Хамтарсан зохицуулах хорооны хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ нар мэндчилгээ дэвшүүлэв.
“Mon-SHEP” төсөл 2024 оны 11 дүгээр сарын сүүлээс үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд нийт 4 жилийн хугацаатай хэрэгжих юм. Тус төсөл нь ХАА хариуцсан мэргэжилтнийг нэвтрүүлэх ажлын нэг хэлбэр болох SHEP аргачлалд сургаж, чадавхжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, орон нутагт тариаланчдыг хариуцаж ажилладаг мэргэжилтнүүд SHEP аргачлалд тулгуурлан тариаланчдын аж ахуй эрхлэх чадавхыг сайжруулж, тариалалтыг бизнес болгож хөгжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлж, амьжиргаагаа дээшлүүлэхэд чиглэсэн “Зарахын тулд тариалдаг” хандлага, арга барилд сургаж, удирдан чиглүүлэх юм.
Хамтарсан зохицуулах хорооны өнөөдрийн хуралдаанаар төслийн хэрэгжилтийн явц, гарч буй үр дүн болон цаашид анхаарах асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, төслийн ахлах зөвлөх Мантани Нобухиро “Mon-SHEP” төслийн 2025 оны үйл ажиллагааны тайлан, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан бол ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ төсөл төлөвлөлтийн матрицад оруулах өөрчлөлт, үр дүнгийн тоон утгыг тодорхойлох болон Сэлэнгэ аймгийн зорилтот сумыг энэхүү төсөлд хамруулах асуудлаар танилцуулга хийлээ.
Өнгөрсөн хугацаанд төсөлд хамрагдсан 7 аймаг, 13 сумын ХАА хариуцсан мэргэжилтнүүд тариаланчдыг сургалтад хамруулсанаар оролцогчид өөрсдийн орлого, зарлагыг байнга тэмдэглэж хэвшсэнээр тариалалтаа төлөвлөж, хяналт тавихад хэрэгтэй, ач холбогдолтойг ойлгож мэджээ. Мөн хүнсний ногоогоо борлуулах зах зээлээ өөрсдөө судалж, эрэлт хэрэгцээ ихтэй хүнсний ногооны төрөл, сортыг шинээр тариалж эхэлсэн зэрэг тариаланчдын сэтгэлгээ, арга барилд өөрчлөлт гарч эхлээд байна.
Холбоотой мэдээ
-
1 цаг 57 мин
-
3 цаг 6 мин
-
Уржигдар 18 цаг 30 мин
-
Уржигдар 19 цаг 09 мин
-
Өчигдөр 09 цаг 02 мин
-
Өчигдөр 08 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин