Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллага-Интерполын Хүрээлэн буй орчны аюулгүй байдлын газартай Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны удирдлага, холбогдох алба хаагчид Монгол Улсын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, ялангуяа Уул уурхай, Ашигт малтмалын хууль бус олборлолт, Байгаль орчны доройтуулах үйл ажиллагаатай тэмцэх чиглэлээрх цаашдын хамтын ажиллагаа, алба хаагчдыг чадавхжуулах чиглэлийг тодорхойлох сэдвийн хүрээнд цахим уулзалт зохион байгуулагдлаа.
Уулзалтын үр дүнд Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг 2 талаас санал солилцон тохиролцох, техник, хэрэгслийн дэмжлэг үзүүлэх, алба хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар болов.
Уулзалтад: Интерполоос
1.Микеле Виале (Michele Viale)– Интерполын Хүрээлэн буй орчны аюулгүй байдлын хөтөлбөрийн Уул уурхай болон Хүрээлэн буй орчны бохирдлын гэмт хэргийн асуудал эрхэлсэн зохицуулагч,
2.Лий Хиок (LEE Hyuk)-Интерполын Хүрээлэн буй орчны аюулгүй байдлын хэлтсийн эрүүгийн мөрдөгч,
3.Патрициа Марселино (Patricia Marcelino)- Интерполын “GAIA” төслийн менежер нар,
Монгол Улсын талаас:
Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд, Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчооны Ажлын албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Баясгалан болон холбогдох бусад албан тушаалтнууд оролцсон.
Холбоотой мэдээ
-
1 цаг 17 мин
-
2 цаг 14 мин
-
3 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 30 мин
-
Уржигдар 19 цаг 09 мин
-
Өчигдөр 09 цаг 02 мин
-
Өчигдөр 08 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин