Засгийн газрууд, НҮБ болон олон улсын байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөгчдийг 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах COP17 бага хурлын Цэнхэр бүсийн Павильоны талбайд оролцох сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Цэнхэр бүсийн үзэсгэлэнгийн хэсэг нь нийт 3,456 м.кв талбай бүхий 96 павильоноос бүрдэх бөгөөд оролцогч талууд өөрсдийн санаачилга, хөтөлбөр, шийдэл, инновац, хамтын ажиллагааны туршлагаа дэлхийн төлөөлөгчдөд танилцуулах боломжтой.
Павильоны сонголтууд:
Стандарт павильон (S төрөл)
Бэлэн байгууламж, стандарт тохижилттой, 17–59 м.кв хэмжээтэй.
Тусгай шийдэлтэй павильон (C төрөл)
Байгууллагын хэрэгцээ, брэндийн онцлогт нийцүүлэн өөрийн загвараар тохижуулах боломжтой, 41–276 м.кв хэмжээтэй.
Түрээсийн багцад дараах үйлчилгээ багтана:
Павильоны үндсэн бүтэц
Гэрэлтүүлэг, цахилгаан хангамж
Интернэт холболт
Стандарт тавилга
55 инчийн дэлгэц
Сонирхлоо илэрхийлэхдээ дараах мэдээллийг ирүүлнэ үү:
Байгууллагын нэр, төрөл (Засгийн газар / Олон улсын байгууллага / ТББ / Хувийн хэвшил / Медиа)
Сонгосон бүс (C1, C2, S1 эсвэл S2)
Хүсэж буй талбайн хэмжээ
Холбоо барих албан тушаалтан болон мэдээлэл
Хүсэлтээ bluezone.pavilion@unccdcop17.org хаягаар 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Павильоны талбай хуваарилахдаа UNCCD-ийн гишүүн орнууд болон НҮБ-ын байгууллагуудад тэргүүн ээлжийн боломж олгоно. Сонирхлоо илэрхийлсэн хүсэлт ирүүлэх нь талбай баталгаажсан гэсэн үг биш бөгөөд эцсийн хуваарилалтыг Павильон хуваарилалтын ажлын хэсэг холбогдох журмын дагуу шийдвэрлэж, мэдэгдэх болно.
Холбоотой мэдээ
-
2 цаг 57 мин
-
3 цаг 54 мин
-
5 цаг 3 мин
-
Уржигдар 18 цаг 30 мин
-
Уржигдар 19 цаг 09 мин
-
Өчигдөр 09 цаг 02 мин
-
Өчигдөр 08 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин