1988 онд Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 32 дугаар чуулганаас тамхины хэрэглээ болон тамхины утаанаас үүдсэн хор хөнөөл, байгаль орчин, эдийн засагт үзүүлэх хор хөнөөл, гамшгаас хойч үеийнхнийг хамгаалах зорилгоор тавдугаар сарын 31-ний өдрийг “Тамхины эсрэг дэлхийн өдөр” болгон зарласан байдаг.
Манай улсын нийт насанд хүрэгчдийн 24.2 хувь нь тамхи татдаг. 13-17 насныхны 25 хувь нь электрон тамхи татаж байна гэсэн судалгаа бий. 2017 онд УИХ Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ахиц дэвшил гарсан хэдий ч цаашид хууль, эрх зүйн орчныг илүү сайжруулах шаардлага бий гэж үзсэн учраас О.Номинчимэг нарын гишүүд ЗОРИГТОЙ ХӨДЛӨЖ, орчинд үед эрчээ аваад буй вэп буюу электрон тамхинд ч бас онцгой албан татвар оногдуулдаг болох заалтыг нэмэхээр болоод байна. Харин үүнийг эсэргүүцдэг бүлэглэл нь тамхи импорлогч нар, тэдний мөнгөөр төрд гарсан Ж.ЭНХБАЯР, Х.ГАНХУЯГ нар юм. Тэд электрон тамхи сайн, гоё, амттай, хэрэглэхэд цэвэрхэн гэх мэт ухуулга сурталчилгааг хэвлэлээр явуулж, олон нийтийг төөрөгдүүлж, янжуур тамхи л муухай гэсэн ойлголтыг олон нийтэд өгч буй.

Гэтэл манай улсын нийт хүн амын гуравны нэг хувийг эзлэдэг хүүхэд багачуудын 30 хувь нь, эмэгтэйчүүдийн 35 хувь нь электрон тамхи хэрэглэж, гэр орон, албан тасалгаа, сургууль соёл, анги танхимгүй байнга сорж байна. Хамгийн анхаарал татдаг дээрх бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр орж ирэхдээ ямар ч татваргүй, цахилгаан бараа гэсэн ангилалаар орж ирдэг. Үүнийг тамхи гэсэн нэршилд тооцож, онцгой албан татвар авдаг болъё гэсэн санаа нь үндсэндээ Тамхины хяналтын тухай хуульд орж буй гол өөрчлөлт юм.
Манай улсад электрон тамхи импортлох эрхтэй “Электрон ганжет” ХХК, “Эм Эн иновэйшн глобал смарт технологи” ХХК, “Мета моти” ХХК, “Рич эксим лайн” ХХК, “Алтангадасс трейд” ХХК, “Жи Кей” ХХК гэсэн зургаан аж ахуй нэгж байна. Эдгээрээс “Электрон ганжет” ХХК нь нийт зах зээлийн бараг 50% буюу монопол эрхтэй байна. Эм Эн иновэйшн глобал смарт технологи” ХХК, нь 21% эзэлдэг.
“Электрон ганжет” ХХК-ийг Бат-Эрдэнийн Бат-Өлзий, Эрдэнэбилэгийн Энхбаяр нар эзэмшдэг. Э.Энхбаяр нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн найз. Улстөрд нөлөө бүхий этгээдтэй ойрын холбоо хамааралтай.
Харин Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр нь “Волтам” ХХК-тай хэлхээ хамааралтай. Энэ аж ахуй нэгж Казахстан улсад салбартай бөгөөд тэндээс тамхи, тамхин бүтээгдэхүүн оруулж ирдэг. Евразийн эдийн засгийн түр хэлэлцээрийн хүрээнд гишүүн таван орноос архи, тамхи Монгол улсад гаалийн татваргүйгээр орж ирнэ. Үүнийг дэмжиж хамтран ажиллаж байгаа хүн нь Ж.Энхбаяр сайд аж. Сайдын итгэлт хүмүүс, хэвлэл, пи-арын баг нь “Волтам” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Зуршлаа өөрчилье” нийгэмд үйлчлэх ТББ-ыг үүсгэн сурталчилгааг нь явуулдаг.

Монгол эрчүүдэд уушгины хавдар үүсгэж буй гол хүчин зүйлийн 60%, эмэгтэйчүүдийн хувьд 10% нь тамхи байдаг. Нэмж хэлэхэд тамхи татаж буй хүнээсээ гадна эргэн тойрны хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Монголд жил бүр 4300 хүн тамхины хор уршгаас болж нас бардаг.
Монгол Улсын хувьд тамхины онцгой албан татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлогыг авч хэрэгжүүлж ирсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 2018-аас 2020 он хүртэлх тамхины онцгой албан татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр заасан. Харин 2021 оноос цаашид хэрхэн татварыг нэмэгдүүлэх талаарх бодлого одоогоор тодорхойгүй. Түүнчлэн, тус хэрэглээ нь нэгэнт бий болсон халаах болон ууршуулах технологи бүхий электрон төхөөрөмжийн тусламжтайгаар хэрэглэгддэг тамхи, никотин агуулсан шингэн тамхины импорт, үйлдвэрлэлийг хуулийн зохицуулалт, стандарттай болгож, онцгой албан татвар ногдуулах шаардлага үүсээд байна.
Холбоотой мэдээ
-
3 цаг 6 мин
-
5 цаг 13 мин
-
Уржигдар 18 цаг 30 мин
-
Уржигдар 19 цаг 09 мин
-
Өчигдөр 09 цаг 02 мин
-
Өчигдөр 08 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин