“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд намын гишүүд, дэмжигчидтэй хийх уулзалт, хэлэлцүүлэг Төв аймгийн Жаргалант суманд үргэлжилж байна.

Энэхүү аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл иргэд, гишүүд, дэмжигчидтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, “Чөлөөлье” бодлого, намын дунд болон урт хугацааны хөгжлийн чиглэлийг тодорхойлсон Е4 стратеги, Enam 3.0 системийн талаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцов.

Уулзалтад оролцсон иргэд, гишүүд Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” бодлого, Монгол Ардын Намын Е4 стратегийг дэмжиж байгаагаа илэрхийлж, улс орны хөгжил, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой санал хүсэлт, шүүмжээ нээлттэй хуваалцлаа.
Мөн иргэдийн зүгээс орон нутгийн хөгжил, ажил эрхлэлт, дэд бүтэц, төрийн үйлчилгээний хүртээмжтэй холбоотой асуудлуудыг хөндөн ярьж, цаашид хэрэгжүүлэх бодлого, шийдвэрт тусгах саналаа уламжилсан юм.

Намын гишүүд, дэмжигчид талцал хуваагдал бус эв нэгдэлтэйгээр урагш харсан хөгжил дэвшлийн бодит ажил танилцуулж, сум орон нутгийнхны асуудлыг хүлээн авч, санал бодлоо хуваалцаж байгаад урамтай байлаа.
“
Ардын нам -Ард түмэндээ” аяны хүрээнд зохион байгуулж буй уулзалтууд нь иргэдийн дуу хоолойг сонсож, бодлого шийдвэрт тусгах, намын үйл ажиллагааг иргэдэд илүү ойртуулах зорилготойгоор орон даяар үргэлжилж байна.



Холбоотой мэдээ
-
3 цаг 35 мин
-
4 цаг 33 мин
-
5 цаг 42 мин
-
Уржигдар 18 цаг 30 мин
-
Уржигдар 19 цаг 09 мин
-
Өчигдөр 09 цаг 02 мин
-
Өчигдөр 08 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин