МОНГОЛ УЛС ШИНЖЛЭХ УХААН, СУДАЛГААНЫ ТҮНШЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 13 мин

Эрүүл мэндийн яам болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Монголын шинжлэх ухаан ба судалгааны түншлэл”-ийг албан ёсоор эхлүүллээ.

Энэхүү түншлэл нь төр, эрдэм шинжилгээний байгууллага, хөгжлийн түншүүд болон судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлж, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн бодлого, шийдвэр гаргалтыг дэмжих, судалгааны үр дүнг практикт үр ашигтай нэвтрүүлэх зорилготой юм. Нээлтийн арга хэмжээнд үндэсний болон олон улсын судлаач, шинжээчид оролцож, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхэд шинжлэх ухаан, судалгаа, инновацын гүйцэтгэх үүргийг хэлэлцлээ.

Түншлэлийн хүрээнд эрүүл мэндийн аюулгүй байдал, халдварт болон халдварт бус өвчин, “Нэг эрүүл мэнд” хандлага, орчны эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн нийгмийн тодорхойлогч хүчин зүйлс зэрэг тэргүүлэх чиглэлүүдэд судалгаа, инновацыг дэмжин ажиллах юм.

Арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукала, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, хөгжлийн түншүүдийн төлөөлөл хамтын ажиллагааны үүрэг амлалтаа баталгаажуулсан санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.