Эрчим хүчний салбарт шинэ хуудас нээж буй уг аукционы эхний хоёр ялагч тодорсон бөгөөд 19.00 цагт сүүлийн ялагчийг тодруулна. Эрчим хүчний салбарт шинэ эх үүсвэр нэмэх төслүүд олон жилийн турш зөвшөөрөл, зохицуулалт, шийдвэр гаргалтын удаашрал, процессын давхардал зэрэг олон шалтгаанаар хүлээгдэж ирснийг чөлөөлөх зураглал гарсан билээ.
Түүний хэрэгжилт нь өнөөдрийн нээлттэй, ил тод, өрсөлдөөнт дуудлага худалдаа бөгөөд дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид Засгийн газрын нэмэлт баталгаа шаардахгүйгээр оролцсон нь Монгол Улсад шударга, ил тод, өрсөлдөөнт зарчмаар хөрөнгө оруулалт хийх итгэл хадгалагдаж байгааг харуулж байна. "Чөлөөлье" бодлого томоохон төслүүдийг ч хөдөлгөх бодит хэрэгжилт юм.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Аукционы үр дүнд маш их сэтгэл хангалуун байна. Монгол Улсын эрчим хүчний түүхэнд анх удаа болж байгаа нээлттэй сонгон шалгаруулалт юм. Өмнө гэрээг хөрөнгө оруулагчтай ярилцаж шууд хийдэг байсан.
9.4-17.3 ам.цент/кВт.цаг-аар хийсэн 10 гэрээ Монголд байгаа. Харьцангуй үнэтэй гэрээ. Хэн хамгийн бага үнээр, дарамт учруулахгүйгээр нийлүүлж чадах вэ гэдэг нь гол шалгуур. Маш олон компаниуд өрсөлдөж, цаг гаруй үнэ дуудсаар “Алхана трэйд” компани хамгийн бага буюу 6.65 ам.цент/кВт.цаг үнээр анхны ялагч боллоо. Сэргээгдэхийн тариф өндөр гэх ойлголтыг эвдлээ. Салбарын маань олон арван залуус маш чамбай зохион байгуулсанд баяр хүргэе” хэмээлээ.
Холбоотой мэдээ
-
6 цаг 33 мин
-
7 цаг 31 мин
-
Уржигдар 18 цаг 30 мин
-
Уржигдар 19 цаг 09 мин
-
Өчигдөр 08 цаг 45 мин
-
Өчигдөр 09 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 45 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Өчигдөр 14 цаг 35 мин