Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг, улс орны эдийн засгийн гол тулгуур болсон “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг тодруулж, өргөмжлөл гардуулах ёслол болж өнгөрсөн билээ. Эл жагсаалтыг Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны хамтарсан ажлын хэсэг хуулиар баталгаажсан албан ёсны тоо баримтад үндэслэн, нээлттэй шалгуураар гаргасан.

Монгол Улсын 2025 оны ТОП-10 төрийн өмчит аж ахуйн нэгжийн жагсаалтад эрчим хүчний салбарын хоёр компани багтсан юм. Тодруулбал, энэхүү эрэмбийн долоодугаарт “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, есдүгээрт “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК бичигдлээ. Улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж буй энэхүү компаниудын хамт олондоо эрчим хүчний салбарын нийт мэргэжилтнүүдийн өмнөөс баяр хүргэе.
-
Уржигдар 08 цаг 45 мин
-
Уржигдар 09 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 35 мин