Тэтгэврийн шинэчлэл ба системээрээ тоглохыг зогсоох шийдвэр
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 17 мин

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал:

Гүйцэтгэх засаглал хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ. Хязгаарлагдмал нөөцөндөө тулгуурлаад санхүүгийн ямар арга хэмжээ авах вэ гэдгээ шийдэж байна. Гоё сайхан юм ярих амархан.

Тэтгэврийн шинэчлэл бол тогтолцооны өөрчлөлт юм.

Хэдэн жил бид тэтгэврийн шинэчлэл ярив. Сонгууль бүрийн өмнө нөхөн төлүүлэх тухай ярина. Тухайлсан зарим бүлгийн насыг урагшлуулж, хойшлуулна. Сэглээд хаячихсан. Цаашдаа нэг л хуулиар асуудлаа шийддэг болно. Янз бүрийн хуулиар дамжуулж насыг урагшаа, хойшоо болгодгийг болиулна.

Салбар бүрийн хүмүүс эрт тэтгэвэрт гарна гэдэг нь үнэн. Яагаад гэхээр 5 жилийн дараа гарсан ч өндөр тогтохгүй учраас тэр шүү дээ. Одоо жил бүхэн 4 хувиар нэмээд ирэхээр хэн ч илүү ажиллаж, илүү төлж, өндөр тогтоолгохыг бодно биз дээ.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаас…

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.