Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын спорт наадмын гурав дахь төрөл болох дартсын тэмцээн өнөөдөр (2026.06.18) амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд салбарын харьяа 12 байгууллагын нийт 72 тамирчин оролцож, цэц мэргэ, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Баг тус бүр удирдамжийн дагуу эрэгтэй, эмэгтэй бүрэлдэхүүнтэйгээр оролцож, багийн нийлбэр дүнгээр шилдгүүдээ тодрууллаа.
Эмэгтэй багуудын төрөлд:
1-р байр: “Өнөр бүл” хүүхдийн төв
2-р байр: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)
3-р байр: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Эрэгтэй багуудын төрөлд:
1-р байр: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
2-р байр: Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)
3-р байр: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв
Салбарын албан хаагчдын дунд спорт, биеийн тамирыг сурталчлах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой, спортын 6 төрлөөр зохион байгуулагдаж байгаа тус наадам энэ сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.
Баг тамирчиддаа дараагийн тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүсье!


Холбоотой мэдээ
-
Уржигдар 08 цаг 45 мин
-
Уржигдар 09 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 35 мин