Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын хамтарсан ажлын хэсэг Зэвсэгт хүчний 326, 013 дугаар ангид ажиллаж, оюутан цэрэгт цэргийн мэргэжил олгох сургалтын үйл явцтай танилцлаа.
Энэ үеэр ажлын хэсгийн бүрэлдэхүүн оюутан цэрэгт цэргийн мэргэжил олгох сургалтын сургалт, бэлтгэлийн явц, өдөр тутмын үйл ажиллагаа, орчин нөхцөл болон зохион байгуулалттай танилцаж, холбогдох журам, баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавив.
Мөн Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар сургалтын төвийн офицер, ахлагч нар болон оюутан цэргийн алба хаагчидтай уулзалт, ярилцлага зохион байгуулж, алба хаагчдын санал хүсэлтийг сонслоо.
Уулзалтын үеэр тэрбээр сургалтын чанар, зохион байгуулалтыг улам сайжруулах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх, суралцах орчин нөхцөлийн эрүүл, аюулгүй байдлыг сайтар хангах чиглэлээр ангийн удирдлагуудад үүрэг чиглэл өгч, холбогдох зөвлөмжийг хүргүүлэв.




Холбоотой мэдээ
-
Уржигдар 08 цаг 45 мин
-
Уржигдар 09 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 35 мин