НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭДИЙН ӨДӨР – ХҮРЭЭ ЦАМ ДАНШИГ” НААДАМД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ БҮРТГЭЛ, ХУГАЦАА, ТАВИГДАХ ШААРДЛАГА
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 20 мин

“Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам Даншиг” наадам 2026 оны 06 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана.

Наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдүүд хүсэлтээ зөвшөөрлийн цахим систем болох license.mn-ээр дараах хугацаанд бүртгүүлнэ.

Хүсэлт хүлээн авах хугацаа:

2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг дуустал.

1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг, тавигдах шаардлага (зөвхөн аж ахуйн нэгж байхыг анхаарна уу)

• Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, зөвшөөрөгдсөн төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн системийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;

• Тогоочийн мэргэжлийн үнэмлэх;

• Тогооч болон ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);

• Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

• Захирлын иргэний үнэмлэх;

• Иргэний үнэмлэх;

• Явуулын хоолны машины зураг;

• Албан хүсэлт, өргөдөл.

2. Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд бүрдүүлэх баримт бичиг, тавигдах шаардлага:

• Онлайн бизнес төвд бүртгүүлсэн, зөвшөөрөгдсөн төлөвтэй “Бүртгэлийн хуудас” эсхүл Зөвшөөрлийн нэгдсэн системийн баталгаажсан төлөвтэй “Мэдэгдэл”-ийн тодорхойлолт;

• Ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сарын хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдсан байх);

• Худалдах бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, зураг;

• Иргэний үнэмлэх;

• Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

• Албан хүсэлт, өргөдөл.

Анхаарах зүйл:

Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авахгүй бөгөөд бүрдүүлсэн баримт бичиг дутуу тохиолдолд хүсэлтийг буцаах боломжтой.

Иймд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд дээрх хугацаанд цахимаар илгээж, шаардлагатай баримт бичгээ бүрэн бүрдүүлж илгээнэ үү.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.