АЛБА СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГИЙГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 12 мин

Онцгой байдлын байгууллагын 22 жилийн ойг угтан албаны онцлог, үйл ажиллагаа, алба хаагчдын хувцас хэрэглэл, аврах ажиллагааны техник тоног төхөөрөмжүүдийг танилцуулах “Алба сурталчлах өдөрлөг”-ийг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Иргэд өөрийн амьдарч, ажиллаж байгаа газрынхаа Онцгой байдлын газар, хэлтэс, Гал түймэр унтраах болон Эрэн хайх, аврах анги, Эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагаа, хууль эрхзүйн орчин, аврах ажиллагаанд ашиглаж байгаа багаж техник хэрэгсэл, авч хэрэгжүүлж байгаа бодлого, түүний хэрэгжилт, аймаг, орон нутгийн гамшиг, ослын талаарх мэдээ, мэдээлэлтэй танилцаж байна. Мөн аймаг, орон нутгийн онцлогийг дагасан гамшиг, осол, аюулт үзэгдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, анхны тусламж үзүүлэх мэдлэг дадлагад суралцаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.