ХӨДӨӨ АЖ АХУЙН ТУХАЙ ХУУЛЬ ЭЦЭСЛЭН БАТЛАГДЛАА
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 16 мин

Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл эцэслэн батлагдав. Хуулийн төслийг чуулган болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг болон мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажилласан Дэд ажлын хэсгийнхэндээ талархлаа.

Хөдөө аж ахуйн тухай хууль батлагдсанаар:

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийн төрийн урт, дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, нөөц ашиглалт, бүтээмжийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.

Хүн амыг хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн баталгаат хүнсээр, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр тасралтгүй хангах боломжийг бүрдүүлж, экспортыг нэмэгдүүлнэ.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэх төрийн дэмжлэгийн чиглэл, хэлбэр тодорхой болох ба хөдөө аж ахуйд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж, үр өгөөж сайжирна.

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд, бүтээгдэхүүний чанартай уялдсан үнэ тогтож, үнийн өсөлт болон үнэгүйдлээс сэргийлэх нөхцөл бүрдэнэ.

Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн сүлжээнд хамаарах үйл ажиллагаа, үе шат тодорхой болж, стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр, зах зээлд нийлүүлэх нөхцөл бүрдэнэ.  Дотооддоо үйлдвэрлэх боломжтой хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний импорт буурна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн нийгмийн өмнө хүлээх эрх, үүрэг, хариуцлага тодорхой болж, тус салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бэхжих юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.