Ерөнхий сайд Н.УЧРАЛ гавьяат багш С.ШААРИЙБУУД хүндэтгэл үзүүлэн 3 өрөө байр олгожээ
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 14 мин

Монгол Улсын Гавьяат багш С.Шаарийбууг Ерөнхий сайд Н.УЧРАЛ хүлээн ач уулзан, хүндэтгэл үзүүлжээ. Малайз улсын төрийн буруутай бодлогын улмаас охионоо алдсан тэрбээр хамгийн олон удаа шүүх хуралд оролцож, тус улсын төрийг буруутгаж, улмаар нөхөн төлбөр гаргуулж авахаар болоод байсан юм. Иргэн С.Шаарийбуу гуайг охиныхоо төлөө олон жил үр дүнтэй зүтгэж буй Монгол төр мартах учиргүй. Бид бүх мэдээллийг авч байгаа. Шаардлагатай бол ажлын хэсэг гаргаж танд туслахад бэлэн гэж Ерөнхий сайд хэлээд Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээлээр Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, Баянхошуунд баригдаж байгаа ногоон орон сууцнаас гурван өрөө байр бэлэглэжээ. 

Гавьяат багш С.Шаарийбуу гуай Ерөнхий сайдтай уулзсаныхаа дараа хэвлэлд "Урд шөнө хөдөөнөөс ирлээ. Ерөнхий сайд уулзъя гэж хэлүүлсэн болохоор нь ирж уулзтал гурван өрөө орон сууцны түлхүүр өгч байна. Залуу хүн эрч хүчтэй сайхан ажиллаж байгаад нь баяр хүргэлээ. Би олон жил дотогшоо нурж явсан. Харин өнөөдөр гадагшаа уйлж үзлээ. Нөхцөл байдлаа хэллээ. Амьдрал баян шүү дээ, дүү нар минь. Н.Учрал даргатай уулах учиртай өдөр байна" хэмээжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.