Өрхийн үйлдвэрлэлийг кластер хэлбэрээр хөгжүүлж буй эгч дүүс орон нутагтаа баялаг бүтээж байна
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 26 мин

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Баянхонгор аймгийн Баянлиг суманд ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг орон нутагтаа баялаг бүтээж, бусдад үлгэр дуурайлал болж яваа өрхийн үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хэрхэн зөв зохион байгуулж, хөгжүүлж болдгийн нэгэн тод жишээ бол Баянлиг сумын иргэн, намын ахмад гишүүн С.Цэцгээ юм. Өдгөө 70 настай тэрбээр 1971 онд илгээлтийн эзнээр гарч, 28 жилийн турш говийн гайхамшиг болсон тэмээн сүргийг маллаж, “Монгол Улсын Залуу аварга тэмээчин” хэмээх хүндтэй алдрыг хүртэж байсан хөдөлмөрч буурай билээ.

Тэрбээр 1975 онд Монгол Ардын намд элссэн бөгөөд намын үйл хэрэгт олон жил хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн ахмад гишүүн юм.

С.Цэцгээ гуай гавьяаныхаа амралтад гарсан ч зүгээр суусангүй. 2001 оноос эхлэн эсгий урлалаар дагнан ажиллаж, үндэсний өв соёл шингэсэн “Тэмээн жингийн цуваа” тэргүүтэй бүтээлүүдийг урлан, өөрийн сурсан эрдмээ бусдад өвлүүлж, сургагч багшаар ажиллаж байна.

 С.Цэцгээ гуай дүүгийн хамт өрхийн аж ахуйгаа түшиглэн эсгий урлал, гар урлалыг хэлбэрээр хөгжүүлж, бие биеэ нөхсөн үйлдвэрлэлийн бичил сүлжээг бий болгожээ. Энэ нь түүхий эдээ бэлтгэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэлх үе шатыг хуваан хариуцаж, ажлын бүтээмж болон өрхийн орлогыг тогтвортой нэмэгдүүлэх боломжтойг харуулж байна.

Томилолтын багийн зүгээс орон нутагтаа баялаг бүтээж, өрхийн үйлдвэрлэлийг хоршоо, кластерийн хэлбэрээр хөгжүүлж буй энэхүү санаачилгыг өндрөөр үнэлж, цаашид жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах, борлуулалтын сүлжээг дэмжихэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.