Хурлаар өмнөх зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэн, холбогдох үүрэг, чиглэлийг өгч ажиллаа.

Зөвлөгөөнөөр:
-Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажил, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцээ.
-Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хэрхэн хангах талаар мэдээлэл солилцлоо.
-Явган замын эвдрэлийг нөхөх, засвар үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.
-Тоос тоосонцрыг багасгаж, модны цагаан хөвөнгийн дэгдэлтийг саармагжуулах талаарх гарц, шийдлүүд дээр санал солилцлоо.
-Мөн баяр наадмын зохион байгуулалт, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд таатай орчин нөхцлийг бүрдүүлэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэв.
Хурлын төгсгөлд Дүүргийн Засаг дарга И.Баттөгс хэлэлцсэн асуудлуудтай холбоотой санал, дүгнэлтүүдийг нэгтгэн, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгч ажиллаа.
-
2026-06-19