Дундговь аймгийн Хулд суманд “Ардын нам-Ард түмэндээ” аяныг зохион байгууллаа
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 45 мин

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Хяналтын ерөнхий хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны дарга Б.Амарсанаагаар ахлуулсан баг  Дундговь аймгийн Хулд суманд 2026 оны зургаадугаар сарын 20-нд  ажиллалаа.

Хяналтын ерөнхий хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны дарга Б.Амарсанаа тус сумын Монгол Ардын намын хорооны  гишүүдтэй хийх уулзалтыг нээж  “Ардын нам-Ард түмэндээ” аяны зорилго чиглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, намын гишүүдийн сонирхсон асуултад тодорхой  хариултыг өглөө.

Улс төрийн манлайллын академийн захирал Б.Золбадрал  “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” хөтөлбөрийн хэрэгжилт энэ хүрээнд төрөөс хэрэгжүүлж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, “Гишүүн төвтэй E-4 стратеги” түүний хүрээнд хийгдэж байгаа Enam 3.0 платформын  талаар сургалт мэдээллийг хийлээ.

Багийн гишүүн Хяналтын ерөнхий хорооны Ахлах хянан шалгагч Ц.Баярболд, хянан шалгагч С.Солонго нар сумын Монгол Ардын намын хорооны үйл ажиллагаа, гишүүдийн бүртгэл мэдээллийг тулган намын гишүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч Стратеги академийн судалгааг гишүүдээс авч нэгтгэн ажиллалаа.

Намын гишүүдтэй хийсэн уулзалтын дараа Дундговь аймгийн Хулд сумын Бүлээн багийн Монгол Улсын сайн малчин, өндөр настан Б.Уртнасангийн гэрээр зочилж УИХ-д өргөн барьсан тэтгэврийн шинэчлэл, хуулийн төслийн талаар танилцуулж санал хүсэлтийг сонслоо.

Мөн тус сумын Шувуутай багт хувиараа бизнес эрхлэгч Ц.Насанхүүгийн  “Монгол гэр” үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. Ц.Насанхүү нь Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид тулгарч байгаа хүндрэл бэрхшээл цаашид төр засгийн бодлогод тусгуулах санал талаар санал хүсэлтээ хэллээ.

Дундговь аймгийн Хулд сумын Уул багийн  иргэн Монгол Ардын намын гишүүн Ч.Чулуунцэцэгийн  гэрээр зочилж Засгийн газрын үйл ажиллагааны талаар танилцуулж татвар нийгмийн даатгалын хуулийн шинэчилсэн төсөл талаарх ярилцаж түүний санал бодлыг сонслоо.

“Ардын нам-Ард түмэндээ” аян Дундговь аймгийн Дэлгэрхангай  суманд үргэлжилж байна.

 

 

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.