Орон нутагт санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэлээ
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 39 мин

Монголбанк орон нутгийн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Санхүүгийн боловсролын сургагч багш бэлтгэх” сургалтыг зургаадугаар сарын 14–20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад Сүхбаатар, Дорнод аймгийн төрийн байгууллага, боловсролын байгууллага болон арилжааны банкны нийт 90 ажилтан хамрагдсан бөгөөд санхүүгийн мэдлэгийг иргэдэд түгээн дэлгэрүүлэх сургагч багшаар бэлтгэгдэв.

Оролцогчид хувийн санхүүгийн төлөвлөлт, мөнгөний зөв менежмент, зээл, хадгаламж, хөрөнгө оруулалт, финтек зэрэг санхүүгийн боловсролын суурь мэдлэгээс гадна сургалтын арга зүйн ур чадвар эзэмшлээ. Монголбанк иргэдийн санхүүгийн чадавхыг бэхжүүлэх, санхүүгийн боловсролыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилтын хүрээнд энэхүү сургалтыг тогтмол зохион байгуулж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.