“Хүнээс хүнд хүрэх зам” сэтгэлзүйн нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 23 мин

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газраас алба хаагчдын сэтгэлзүйн дархлааг төлөвшүүлэх, байгууллагын аюулгүй ажиллагааны соёлыг дэмжих хүрээнд “Хүнээс хүнд хүрэх зам” сэтгэлзүйн нөлөөллийн арга хэмжээг НОБГ-т зохион байгууллаа.  ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын хүч чадал нь зөвхөн техник, тоног төхөөрөмжөөр хэмжигдэхгүй. Харин эх оронч үзэлтэй, өргөсөн тангарагтаа үнэнч, бие биедээ итгэдэг, нэг зорилгын төлөө нэгдэж чаддаг алба хаагчдаар хэмжигддэг. Бид өдөр бүр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж, иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлын төлөө ажилладаг. Энэ хариуцлагатай албыг нэр төртэй авч явахад мэргэжлийн ур чадвараас гадна хамт олны эерэг уур амьсгал, харилцан итгэлцэл, гэр бүлийн дэмжлэг чухал үүрэгтэй. Энэхүүү рга хэмжээ нь бидэнд өөрийгөө, хамт олноо, гэр бүлээ эргэн нэг харах, сэтгэлзүйн эрүүл мэнд, харилцаа хандлагын үнэ цэнийг ойлгох боломж болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Тус арга хэмжээнд нийслэлийн хүрээнийн Онцгой байдлын байгууллагын анги, салбар, нэгжийн алба хаагчид хамрагдаж,  сэтгэлзүйч Г.Наранбаатар лекц уншиж, харилцан ярилцлага хийж, туршлага, мэдээллээ хуваалцсан бол дуучин О.Гантулга ая дуугаа өргөж, алба хаагчдад ажлын амжилт хүслээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.