Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанаар нийслэлийн Газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн санал дүгнэлтийг бүлгийн дарга, төлөөлөгч Ж.Сандагсүрэн танилцуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой төлөөлөгч нараас гаргасан зарим саналыг төсөлд нэмж оруулахыг дэмжиж, тогтоолын төслийг баталлаа.
Мөн Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанаар нийслэлийн өмчит хуулийн этгээдийн Удирдах зөвлөл, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн 4 төлөөлөгч болон нийслэлийн зарим байгууллагын бүтцийн өөрчлөлтөөр ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн, нас барсан гэх зэрэг нийт 40 гишүүнийг хуулийн дагуу чөлөөлөв.
Хуралдааны дэгийн дагуу нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэж авахыг, зарим иргэнийг төрийн дээд шагналд тодорхойлохыг дэмжлээ.

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдааныг хааж, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө.
Үүнд,
-Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэнтэй холбогдуулж, нийслэл Улаанбаатар хотод хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийг эрчимжүүлж, түүнд тавих хяналт, шалгалтыг сайжруулах,
-Дэд бүтэц, инженерийн байгууламжийн засвар үйлчилгээг шуурхай хийж дуусгах, иргэдийн ая тухтай байдлыг алдагдуулахгүй байхыг чухалчлан анхаарч ажиллах,
-Монголын ард түмний түүх, шашин, зан заншил, биет бус соёлын үнэт өв болсон “Хүрээ цам-Даншиг наадам, нийслэлийн иргэдийн баяр-2026” арга хэмжээ ирэх амралтын өдрүүдэд буюу 6 дугаар сарын 27, 28-ны өдөр Хүй долоон худагт зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан, ард иргэд, нийслэлчүүд, зочид төлөөлөгчдийг ая тухтай, хоггүй, цэвэр цэмцгэр найрсаг үйлчилгээгээр хангасан, сэтгэл тэнүүн наадах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, холбогдох чиг үүргийн байгууллагууд онцгой анхаарч, ажлын уялдааг сайтар ханган хамтран ажиллахыг чиглэл болгов.
-
2 цаг 11 мин
-
2 цаг 11 мин
-
2 цаг 12 мин