СҮХБААТАР АЙМГИЙН СҮХБААТАР СУМАНД ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА
Ulsturch.mn
Үйл явдал
/
2026-04-19

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын IV багийн “Билүүт” гэдэг газар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ны 16:55 цагт гарсан хээрийн түймрийг 20:02 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.04.19) 16:00 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газар, Төхөмийн уурхайд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт бүлгийн үүрэг гүйцэтгэж байсан Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн нийт 39 хүн, 7 автомашинтайгаар оролцсон юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.