ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
Ulsturch.mn
Нийтлэл
/
1 цаг 7 мин

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Азийн хөгжлийн банкны “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” (ASDIP)-ийн хэрэгжилтийн талаар Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн удирдлагуудыг өнөөдөр /2026.06.23/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Эдийн засаг, хөгжлийн сайд бөгөөд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Эдийн засаг, хөгжлийн яамны холбогдох газрын удирдлагууд, хөтөлбөрийн нэгдүгээр үе шат хэрэгжиж буй Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нар болон аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн албан хаагчид оролцов.

Мөн хөтөлбөрийн

  • Нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийн зөвлөх үйлчилгээний байгууллагууд болох Intercontinental Consultants & Technocrats Pvt. Ltd, Dong Myeong Engineering Consultants & Architecture Co.,Ltd,
  • Хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн зөвлөх үйлчилгээний байгууллага болох Biomass Research Co.,Ltd,
  • Гуравдугаар бүрэлдэхүүн хэсэг болох ногоон зээлийн санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажиллах зөвлөхүүдийн төлөөлөл оролцож, хэрэгжилтийн явц болон тулгамдаж буй асуудлаар мэдээлэл танилцууллаа.

Хөтөлбөр хэрэгжиж буй Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн удирдлагууд орон нутгийн хөгжлийн хэрэгцээ, тэргүүлэх чиглэл, хөрөнгө оруулалтын шаардлагын талаар танилцуулга хийж, хөтөлбөрийг тавьсан зорилго, үр дүнтэй нийцсэн байдлаар хэрэгжүүлэх боломжтой ажлуудын талаар санал дэвшүүлэв.

Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны давхардлыг арилгах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, орон нутгийн өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх зорилгоор Төсөл хэрэгжүүлэх гарын авлагад оруулах боломжит өөрчлөлтийн талаар санал солилцож, уулзалтаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн Азийн хөгжлийн банкинд хүргүүлж, шаардлагатай зохицуулалт, шийдвэрүүдийг харилцан зөвшилцлийн үндсэн дээр үе шаттайгаар шийдвэрлэн ажиллахаар талууд тохиролцов.

Уулзалтын төгсгөлд Эдийн засаг, хөгжлийн сайд бөгөөд Монгол Улсын Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр орон нутгийн бодит хэрэгцээ, нөхцөл байдлыг тусган ажиллах шаардлагатайг онцолж, Техник, эдийн засгийн үндэслэл болон Төсөл хэрэгжүүлэх гарын авлагыг өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан хянан үзэж, шаардлагатай өөрчлөлт, тодотголыг боловсруулан холбогдох байгууллагуудтай зөвшилцөх чиглэл өглөө.

Мөн зээлийн санхүүжилт байшин барилга, орон сууц зэрэгт биш хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, дэд бүтцийн өргөтгөл зэрэг ажлын байр олноор бий болгох, тулгамдсан асуудлуудыг шийдэх, эдийн засгаа тэлэх агуулгууд руу чиглэхийг анхааруулав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.