Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНЭУ-ын гадаад С.Жайшанкар Газрын тосны үйлдвэртэй танилцлаа
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 14 мин

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С. Жайшанкар Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Тэрбээр төслийн хэрэгжилт төлөвлөсөн хуваарийн дагуу урагшилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, энэхүү стратегийн ач холбогдолтой төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Энэтхэгийн тал цаашид ч дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахаа нотлов.

Одоогийн байдлаар үйлдвэрийн гол байгууламжуудын тоног төхөөрөмж, ган хийцүүд талбайд бууж, угсралтын ажлууд үргэлжилж байна. Мөн нэрэх цамхгийн угсралт эхэлж, 520 гаруй км урт түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалт 90 орчим хувийн гүйцэтгэлтэй урагшилж байна. Энэхүү төсөл нь Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн бодит илэрхийлэл бөгөөд хоёр орны найрсаг харилцаа, харилцан итгэлцэл, хөгжлийн хамтын зорилтыг бататган бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.