ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭКСПОРТЫГ ДЭМЖСЭН ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГОД БАЯНТАЛ СУМЫНХАН ТАЛАРХАЛТАЙ БАЙЛАА
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 15 мин

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас орон даяар зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аян Говьсүмбэр аймгийн Баянтал суманд үргэлжиллээ. Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг, Баянтал сумын Монгол Ардын намын хорооны төлөөлөл болон албаны хүмүүс, намын гишүүдтэй уулзалт хийв.

Уулзалтаар МАН-ын Е4 стратеги, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга, мөн намын үйл ажиллагааг илүү нээлттэй хүртээмжтэй болгох Enam 3.0 платформын талаар гишүүдэд танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариуллаа. Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр Евразийн гишүүн улсуудтай хийсэн худалдааны түр хэлэлцээрийн талаар малчид сонирхсон асуултдаа хариу авч, Хүнсний хувьсгал, Цагаан алт, Атрын аяныг үргэлжлүүлэх нь чухал байгааг онцлов.

Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болж, 2026 оны 7-р сарын 22-ны өдрөөс эхлэн хэрэгжихийг, тус хэлэлцээрт 367 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн багтсан бөгөөд үүний 97 хувь нь мал, малын гаралтай бүтээгдэхүүн байгаа нь хөдөө аж ахуйн салбар тэр дундаа малчдаа дэмжсэн чухал ажил болж байгаад хөдөө орон нутгийнхан талархалтай байна.

Тодруулбал, Евразийн бүс нутгийн улсууд руу гурван жилийн хугацаанд мах, махан бүтээгдэхүүнээс 29 төрлийн бараа, арьс ширэн бүтээгдэхүүнээс 60 төрлийн бараа, ноос ноолууран бүтээгдэхүүнээс 204 төрлийн бараа, хөдөө аж ахуйн бусад нэрийн 65 төрлийн барааг татваргүй экспортлох боломжтой болж байгаа юм. Намын гишүүдтэй хийсэн уулзалтын дараа Баянтал сумын намын ахмад гишүүдийн гэрээр зочилж, санал сэтгэгдлийг сонслоо. Тэд намынхаа анхан шатны үүр, гишүүдийн үг, үзэл бодлыг сонсож, нээлттэй ярилцлага өрнүүлж байгаад талархалтай байлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.