ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТЫН ХҮРЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ АНХААРАХ АСУУДЛААР ЗӨВЛӨН ТУСЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Ulsturch.mn
Үйл явдал
/
24 мин

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яам болон харьяа байгууллагын удирдлагуудад Засгийн газрын хяналтын хүрээнд эрүүл мэндийн салбарт анхаарах асуудлаар зөвлөн туслах уулзалтыг 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Тус уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр болон ЗГХХГ, ЭМЯ, харьяа байгууллагын нийт 60 гаруй удирдах албан тушаалтнууд оролцсон юм.

Уулзалтын үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Эрүүл мэндийн яам болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн тандалт судалгаа, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, сэтгэл ханамжийн судалгааны үр дүн, Эрүүл мэндийн яамны нийтлэг болон үндсэн чиг үүргийн шинжилгээний үр дүн, процессын дахин инженерчлэлийн эргэн хяналт, төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын хэрэгжилт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн хяналт-шинжилгээ, үнэлгээг танилцуулав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.