Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзий ХБНГУ-ын Кассель, Шөнөфэлд хотын болон олон улсын хамтын ажиллагааг дэмжих “Engagement Global” байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд Монгол Улс, ХБНГУ-ын хамтын ажиллагааг эрчим хүчний салбарт өргөжүүлэх боломж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, харилцан мэдээлэл өгөв.

Мөн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашиг, газрын гүний дулаан, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэж, хоёр талын хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхэд чиглэсэн санал санаачилгуудыг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Талууд цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, туршлага солилцох, хамтарсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тогтсон юм.
Холбоотой мэдээ
-
2 цаг 27 мин
-
2026-06-19
-
2026-06-19