Ардчилсан намын Бодлогын ерөнхий зөвлөлийн дэргэдэх Хүний эрх, хууль зүй, засаглалын бодлогын зөвлөл өнөөдөр анхдугаар хуралдаанаа зохион байгууллаа
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 8 мин

Ардчилсан намын Бодлогын ерөнхий зөвлөлийн дэргэдэх Хүний эрх, хууль зүй, засаглалын бодлогын зөвлөл өнөөдөр /2026.06.24/ анхдугаар хуралдаанаа танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан бодлогын зөвлөлийн 2026–2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх бодлогын чиглэл, зорилтуудын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр тэрээр “Ардчилсан Нам цаашид бодлого суурьтай, судалгаанд тулгуурласан, гишүүн төвтэй нам болно” хэмээгээд Ардчилсан намыг жинхэнэ утгаар нь бодлогын нам болгон төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй 3 гол институцийг онцлов. Үүнд хууль тогтоох байгууллагад намын үзэл баримтлал, бодлогыг хэрэгжүүлэх үүрэг бүхий УИХ дахь Ардчилсан намын бүлэг, салбар бүрээр судалгаа хийж бодлогын хувилбар боловсруулах байнгын ажиллагаатай Бодлогын ерөнхий зөвлөлүүд, мөн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн экспертүүдийн оролцоотойгоор бодлогын судалгаа, шинжилгээ боловсруулдаг Гэрэгэ бодлогын хүрээлэн багтаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.