УИХ-аар “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” батлагдах хүртэл нийслэлийн иргэнд шинээр газар олгохыг түр зогсоосон
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 14 мин

Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орж, нийслэлийн газар нутаг 501.947 га болсон талаар танилцууллаа. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд газар чөлөөлөх ажил эрчимжиж, 2024-2026 онд зохион байгуулсан 28 дуудлага худалдаанаас 24.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт 2028 оны тавдугаар сарын 1-нд дуусгавар болох бөгөөд 2002 оноос хойш нийслэлийн 213.579 иргэн нийт 11.396 га газрыг өмчилж авжээ. Одоогоор иргэдэд шинээр газар олгох ажлыг “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” батлагдах хүртэл түр зогсоосон бөгөөд төлөвлөгөө батлагдсаны дараа дүүрэг бүрийн нөөц газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хуульд заасны дагуу газар олгох асуудлыг шийдвэрлэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.