ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН МЭДЭЭЛЭЛ ИРГЭН БҮРТ НЭЭЛТТЭЙ БОЛЛОО
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 29 мин

Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн “Чөлөөлье” аяны хүрээнд эрчим хүчний салбарын мэдлэг, мэдээллийг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй хүргэх ажлын нэг хэсэг болгон Эрчим хүчний салбарын нээлттэй мэдээллийн дашбоард системийг хөгжүүлж, олон нийтэд танилцуулж байна.

Монгол Улсын эрчим хүчний систем яг одоо хэдэн МВт ачаалалтай ажиллаж байна вэ? Цахилгааны хэрэглээ хэр байна вэ? Ямар төслүүд хэрэгжүүлж байна вэ? Одоо эдгээр мэдээллийг хэн бүхэн нэг дороос, бодит цаг хугацаанд харах боломжтой боллоо.

Энэхүү системээс:

  • Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний бодит цагийн мэдээлэл
  • Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд
  • Гадаадын зээл, тусламж болон хөрөнгө оруулалтын мэдээлэл
  • Салбарын статистик үзүүлэлтүүдийг ойлгомжтой график, дүрслэлээр авах боломжтой.

Мэдээлэл нээлттэй байх тусам иргэдийн оролцоо нэмэгдэж, шийдвэр гаргалт илүү үр дүнтэй болдог. Эрчим хүчний салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэх энэхүү системийг цаашид улам хөгжүүлж, олон нийтэд хэрэгцээтэй мэдээллийг тогтмол хүргэх болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.