“Ардын нам-Ард түмэндээ” аян Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын МАН-ын гишүүд, дэмжигчид, нутгийн иргэдийн уулзалтаар үргэлжиллээ. Уулзалтад УИХ-ын гишүүн, Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга Ч.Ундрамаар ахлуулсан баг оролцож УИХ, Засгийн газрын хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөр, намын бодлого, үйл ажиллагааг танилцуулсан.
Мөн Монгол Ардын Намаас хэрэгжүүлж буй “Гишүүн төвтэй Е4 стратеги”, “Цахим нам 3.0” зэрэг шинэчлэлийн хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, намын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр санал асуулга, судалгаа авч, сургалт хэлэлцүүлэг зохион байгуулав.
Аяны хүрээнд намын ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлж, Монгол Ардын намын дарга Н.Учралын мэндчилгээг уламжлан, тэдний санал бодол, зөвлөмжийг сонссон юм. Нутгийн иргэд, намын гишүүд амьжиргааны нөхцөл, тэтгэврийн нэмэгдэл, цалин хөлсний бодлогын талаар анхааралдаа авч, тогтолцооны шинэчлэл хийх шаардлагатай байгаа талаар онцлон хэлж байв. боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцлов.
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 30 мин
-
Өчигдөр 15 цаг 30 мин
-
Өчигдөр 14 цаг 35 мин
-
Уржигдар 17 цаг 54 мин
-
2026-06-19
-
2026-06-19