Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал холбогдох удирдлагуудын хамт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах төвд ажиллалаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байрлаж буй найман давхар барилгыг орчин үеийн стандартад нийцүүлэн барьж, 2024 онд ашиглалтад оруулсан. Тус байранд агентлагаас гадна Сэргээн засах туслах технологийн үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв болон төсөл хөтөлбөр, төрийн бус байгууллагууд байрладаг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд 1 тэрбум төгрөгийн туслах төхөөрөмж нийлүүлэх гэж байна. Тоног төхөөрөмжийг байрлуулах, ашиглах бэлтгэл ажлын талаар тодруулж, тодорхой үүрэг чиглэл өгөв. Мөн Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн сургалтын байр, оюутны байрны орчин нөхцөлийг сайжруулах талаар санал танилцуулахыг холбогдох удирдлагуудад үүрэг болгов. Хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах төвийн тухайд 60 ортой, өнөөдрийн байдлаар 51 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өдөрт 10 орчим хүн өдрийн эмчилгээнд хамрагддаг байна.
-
1 цаг 21 мин
-
2 цаг 30 мин
-
3 цаг 9 мин
-
19 цаг 21 мин
-
2026-06-19
-
Уржигдар 13 цаг 40 мин
-
Уржигдар 13 цаг 15 мин