Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Ядамсүрэнгийн Эрдэнэсайханы “Төрийн бодлого-Жижиг, дунд үйлдвэр, харьцуулсан судалгаа" ном уншигчийн гар дээр очлоо. Өнөөдөр /2026.06.25 /энэхүү номын нээлтэнд эрдэмтэн багш нар, салбарын ахмад зүтгэлтнүүд, ажил мэргэжлийн хамтрагч, ангийн хамт олон болон гэр бүлийнхэн нь хүрэлцэн иржээ.
Номын ач холбогдол, судалгааны ажлын үр дүнгийн талаар Монгол Улсын гавьяат багш МУИС-ийн Проф.Др. Нацагийн Бурмаа ингэж бичжээ:
“ Монгол Улсын төрөөс ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, санхүүжилтийн тусгай сан байгуулах, татварын болон экспортын дэмжлэг үзүүлэх зэрэг олон арга хэмжээ авч буй боловч бодлогын хэрэгжилт, үр нөлөө нь хүлээгдэж буй түвшинд хүрэхгүй байгаа өнөөгийн нөхцөлд судлаачид, бодлого боловсруулагчдын анхаарлыг татсан энэхүү асуудлыг зохиогч нэг сэдэвт бүтээл болгон туурвисан нь онол, практикийн ач холбогдолтой болжээ.
Доктор Ядамсүрэн овогтой Эрдэнэсайханы энэхүү бүтээл нь төрийн бодлого, засаглал, зохицуулалт, зах зээлийн бүтэлгүйтлийн онол, институцийн болон системийн онол, нөөцөд суурилсан үзэл баримтлал, тогтвортой хөгжил зэрэг орчин үеийн онолын чиг хандлагыг судлан, эмпирик судалгааны үр дүнтэй хослуулан төрийн бодлогыг боловсронгуй болгох арга замыг тодорхойлсон олон улсын жишигт нийцэхүйц шинжлэх ухааны чансаатай бүтээл болсныг онцолж байна. Зохиогч Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн бодлогыг олон улсын туршлагатай харьцуулан судалж, тэдгээрийн амжилттай хэрэгжүүлж буй бодлогын механизм, инновацийн экосистем, санхүүжилтийн загвар, төр-хувийн хэвшлийн түншлэлийн онцлогийг цогцоор нь шинжилжээ. Мөн бодлогын хэрэгжилтийн үр нөлөөг системийн динамик загварчлалын аргаар үнэлж, 2035 он хүртэлх хөгжлийн боломжит хувилбаруудыг боловсруулан Монгол Улсын ЖДҮ-ийн салбарын тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлогын шийдвэр гаргалтад ашиглах онол, арга зүйн үндэслэл, практик үнэтэй санал зөвлөмжийг дэвшүүлсэн ..." Монгол Улсын гавьяат багш МУИС-ийн Проф.Др. Нацагийн Бурмаа.
-
2 цаг 45 мин
-
3 цаг 55 мин
-
4 цаг 34 мин
-
20 цаг 45 мин
-
2026-06-19
-
Уржигдар 13 цаг 40 мин
-
Уржигдар 13 цаг 15 мин