Бүсчилсэн зөвлөлдөх уулзалт говийн бүсийн аймгуудад үргэлжилж байна
Ulsturch.mn
Үйл явдал
/
1 цаг 37 мин

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (КОП17) бэлтгэл ажлын хүрээнд сум, орон нутгийн иргэдийн санал, санаачилгыг нэгтгэх Бүсчилсэн зөвлөлдөх уулзалт говийн бүсийн аймгуудад үргэлжилж байна.

Говьсүмбэр аймагт болж буй уулзалтыг КОП17 Үндэсний хорооны Ажлын алба, UNESCO, GIZ, UNICEF, Европын холбоо, “Пипл ин Нийд” (PIN) байгууллага хамтран зохион байгуулж байна. Уулзалтаар орон нутгийн иргэд, оролцогч талуудын дуу хоолойг КОП17-д хүргэх, байгаль орчны тулгамдсан асуудал, шийдэл, сайн туршлагыг хэлэлцэж байна. Мөн ундны усны нөөцийг хамгаалахад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.