Монгол Ардын нам Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (АУТНОУБХ) буюу International Conference of Asian Political Parties (ICAPP)-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан /2026.06.26/ Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд боллоо.

Монгол Улс 2004 онд тус байгууллагын гишүүнээр элсэн, 2013 оноос Удирдах зөвлөлийн гишүүнээр идэвхтэй ажиллаж байна. Өнгөрсөн удаад Азербайжаны Баку хотод болж байсан Их хурал энэ онд БНСУ-ын Сөүл хотноо болох бөгөөд тус хурлаар хэлэлцэх асуудлууд болон зарим нарийн зохион байгуулалтын талаар хэлэлцлээ.

ICAPP нь бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй Индонез улсад болсон үер усны гамшиг, ойрх дорнодод үүссэн цэргийн зэвсэгт хүчний мөргөлдөөн гэсэн хоёр асуудлаар тодорхой мэдэгдэл гаргаж байснаа энэ үеэр дурдлаа.
Түүнчлэн дараа дараагийн хурлуудыг аль улс нутагтаа зохион байгуулах талаараа нээлттэй саналаа хэлж, бичгээр албан хүсэлтээ өгөхийг хурал даргалагч хэллээ. Үүнтэй холбогдуулан Вьетнамын коммунист нам 2028 онд 14-р Ерөнхий ассамблейн хурлыг эх орондоо зохион байгуулах урилгыг хэлэв.

Монгол Ардын нам ICAPP-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Азийн улс төрийн намуудын харилцан ойлголцол, найрамдал, хамтын хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн улс төрийн хүчний нэг. Тиймдээ ч Монгол Ардын нам тус байгууллагын эмэгтэйчүүдийн болон залуучуудын хурлуудыг 2023, 2024 онуудад Монгол Улсад зохион байгуулж байсан.

Тэгвэл ирэх 2027 онд Азийн улс төрийн намуудын олон улсын залуучуудын хурлыг Монгол Улсад зохион байгуулах саналыг Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн хурлын үеэр гаргалаа.

Хуралдаан “Дижитал эрин үе дэх Азийн трансформаци, хиймэл оюун ухааны сорилт” сэдэвт байнгын хорооны тусгай хуралдаанаар Чингисийн музейд үргэлжилж байна.





Холбоотой мэдээ
-
2 цаг 28 мин
-
7 цаг 19 мин
-
7 цаг 58 мин
-
Өчигдөр 17 цаг 36 мин
-
Уржигдар 13 цаг 40 мин
-
Уржигдар 13 цаг 15 мин
-
Өчигдөр 17 цаг 36 мин
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
2026-06-22
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин