Тогтвортой байдлын тайлагналын талаар мэдлэг олгох, чадавх бэхжүүлэх сургалт зохион байгууллаа.
Э.Энэрэл
Үйл явдал
/
1 цаг 14 мин

Сангийн яам Англи, Уэльсийн Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институттэй (ICAEW) хамтран Азийн хөгжлийн банкны бүс нутгийн чадавх бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд "Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын Тогтвортой байдлын тодруулгын стандартын мэдлэг олгох сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Сургалтад Сангийн яам, СЗХ, ҮАГ, аймаг, нийслэл, дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүд, их дээд сургууль, мэргэжлийн холбоод болон бусад зохицуулагч байгууллагуудын төлөөлөл, төрийн өмчит компани, хувьцаат компани, банк санхүүгийн байгууллага, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний компаниудын төлөөллөөс бүрдсэн 120 гаруй албан хаагчид хамрагдлаа.

Сургалтын хүрээнд Англи, Уэльсийн Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн болон дотоодын сургагч багш нар тогтвортой байдлын тайлагналын олон улсын стандартын үндсэн ойлголт, олон улсын туршлага, тогтвортой байдалд хамаарах эрсдэл, боломжийг тодорхойлох, тайлагнах арга зүй, хүлэмжийн хийн ялгарлыг тооцох аргачлал зэрэг жишээ кейсэд тулгуурлан явууллаа.

Сургалтад оролцогчид тогтвортой байдлын тайлагналын стандартын дагуу тайлагнах онол, арга зүйг загвар маягт дээр туршиж, олон улсын болон дотоодын компаниудын бэлтгэсэн жишээ тайлангаас суралцан мэдлэг ойлголтоо дээшлүүлснээс гадна өөрийн байгууллага, салбарын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх практик ур чадварыг эзэмшиж байгааг онцлов.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.105)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.