НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ТӨСЛИЙН ТАЛААР НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ БОЛОН МЭРГЭЖЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮДТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО. Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн.
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүдийг бэлтгэх ажлыг хангах зорилгоор ажлын хэсгийг байгуулан УИХ-ын гишүүн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Х.Булгантуяа ахлан ажиллаж байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслүүдийг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд болон мэргэжлийн хороодын гишүүдэд танилцуулж, санал солилцов.
Дээрх хуулийн өөрчлөлтөөр ахмадын тэтгэврийг шимтгэл төлсөн хугацаанаас нь хамаарч нэмэгдүүлж, олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр тогтоолгодог шударга зарчмыг хэрэгжүүлж, иргэн бүрд өгөөжтэй хуримтлал үүсгэх тогтолцооны шинэчлэлийг хийх бодит зохицуулалтууд орсноороо ач холбогдолтой. Гишүүдийн гаргасан зарим саналуудыг холбогдох хуулиудын төсөлд оруулах боломжтойг судлахаар болов.
Холбоотой мэдээ
-
1 цаг 33 мин
-
4 цаг 4 мин
-
7 цаг 46 мин
-
8 цаг 56 мин
-
Уржигдар 13 цаг 40 мин
-
Уржигдар 13 цаг 15 мин
-
Өчигдөр 17 цаг 55 мин
-
Өчигдөр 17 цаг 36 мин
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
2026-06-22
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Өчигдөр 17 цаг 55 мин
-
2026-06-22