Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал:
2016 оноос хойш Их хурлын гишүүн хийхдээ өөрт ногдсон ажлаа хариуцлагатай хийж ирлээ. Цахим салбарыг хөгжүүлж, 7 хууль батлуулан индексийг 28 байр урагшлууллаа. Цахим засаглалын сүүлчийн цэгийг Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслөөр хатгаж байна.
Их хурлын гишүүнээр ажиллахдаа Залуучуудын, Багшийн хуулийг батлуулсан. Туслах багшийн орон тоог батлуулсан. Багшийн хөгжлийг дэмжих хуулийг санаачилж батлуулсан. Хариуцсан ажлаа хариуцлагатайгаар хийлээ.
ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Төрийн өмчит компаний тухай хуулийн төслийг оруулж ирлээ. Энэ бол хувьсгал. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа төсвийн тэнцвэржүүлсэн орлого ДНБ-ий харьцааг 28 хувь хүртэл буулгах төсөл оруулж ирсэн. Хувийн хэвшилд орон зай бий болсон шүү.
Хариуцсан ажлаа хариуцлагатайгаар хийж ирсэн нь миний цаг үе. Ерөнхий сайдын ажлыг аваад 80 хонож байна. Энэ хугацаанд зүтгэж байна. Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах гээд явж байгаа.
Холбоотой мэдээ
-
1 цаг 33 мин
-
4 цаг 4 мин
-
7 цаг 46 мин
-
8 цаг 56 мин
-
Уржигдар 13 цаг 40 мин
-
Уржигдар 13 цаг 15 мин
-
Өчигдөр 17 цаг 55 мин
-
Өчигдөр 17 цаг 36 мин
-
Уржигдар 16 цаг 43 мин
-
2026-06-22
-
Уржигдар 09 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Өчигдөр 17 цаг 55 мин
-
2026-06-22