Даваа гараг бүрт МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралддаг. Өнөөдөр 10.00 цагаас намын бүлэг, зөвлөлүүд хуралдах товтой байна. Мөн УИХ-ын таван байнгын хороо, гурван ажлын хэсэг хуралдана.
Байнгын хороо
Эдийн засгийн байнгын хороо
1.Байнгын хорооны тогтоолын төсөл / Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай /
2.Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /???? Төслийн PDF
3.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл / Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлнэ.
Төрийн байгуулалтын байнгын хороо
1.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайлан
2.Байнгын хорооны тогтоолын төсөл / Нэр дэвшигчийн с онсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай
3.Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо
1.Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар болон УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Б.Түвшин нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг
2.Байнгын хорооны тогтоолын төсөл / Ажлын хэсэг байгуулах тухай
Төсвийн байнгын хороо
1.Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /???? Төслийн PDF
2.Монгол Улсын Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсох
3.Төрийн аудитын байгууллагын 2027 оны төсвийн төслийн талаар хэлэлцэх
4.Байнгын хорооны тогтоолын төсөл / Төрийн аудитын байгууллагын 2027 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
1.“ Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх /???? Төслийн PDF
Ажлын хэсэг
УИХ-ын даргын 2026 оны 279 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг: 1.Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
УИХ-ын даргын 2025 оны 518 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг: 1.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
УИХ-ын даргын 2025 оны 278 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг: 1.Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Холбоотой мэдээ
-
2026-06-26
-
2026-06-26
-
2026-06-26