“НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-Т УРЬЖ БАЙНА
Э.Энэрэл
Үйл явдал
/
1 цаг 25 мин

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг зохион байгуулагдаж байна.

Тус өдөрлөгт Нийгмийн даатгалын ерөнхий газар болон дүүргүүдийн Нийгмийн даатгалын газрууд оролцож, иргэд, даатгуулагчдадаа сайн дурын даатгал, шимтгэл төлөлт, тэтгэвэр, тэтгэмж тогтоолт олголт, баримт бичиг бүрдүүлэлт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох зэрэг талаар зөвлөгөө, үйлчилгээг нэг дороос хүргэж байна. Мөн бид цаашид үйл ажиллагаа, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах зорилгоор сэтгэл ханамжийн судалгааг цаасаар болон Google Form-оор аван ажиллаж байна. Иргэд, даатгуулагч та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, хэрэгцээт мэдээлэл, үйлчилгээгээ нэг дороос авахыг урьж байна.

• Хаана: 📍 Сүхбаатарын талбайд

• Хэзээ: ⏰ 2026.06.29 - 06.30-ны өдрүүдэд (09:00 - 17:00 цагийн хооронд) болно.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.