Азийн хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн Питер Росенкрац, Төрийн санхүүгийн мэргэжилтэн Фатима Хушнуд, Зөвлөх Ханс ван Рижн нарыг 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзлаа
Э.Энэрэл
Үйл явдал
/
1 цаг 7 мин

Эдийн засаг, хөгжлийн яамны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан Азийн хөгжлийн банкны санхүүгийн секторын ахлах мэргэжилтэн Питер Росенкрац, төрийн санхүүгийн мэргэжилтэн Фатима Хушнуд, зөвлөх Ханс ван Рижн нарыг 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Эдийн засаг, хөгжлийн яам Азийн хөгжлийн банктай хамтран Төр, хувийн хэвшлийн түншлэлийн институцийн болон хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форумыг амжилттай зохион байгуулсан бөгөөд төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид болон олон улсын байгууллагуудын төлөөлөл бүхий 200 гаруй төлөөлөл оролцсныг онцоллоо.

Мөн 2026 оны 6 дугаар сарын 7-наас 25-ны өдрүүдэд 21 аймагт төр, хувийн хэвшлийн түншлэлийн чадавх бэхжүүлэх сургалтыг амжилттай зохион байгуулаад байна. Энэхүү сургалтанд нийт 285 гаруй орон нутгийн албан хаагчдыг хамруулж төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль эрх зүйн орчин, олон улсын туршлага, орон нутагт төсөл хэрэгжүүлэх боломж, аргачлалыг танилцуулж чадавх бэхжүүлснийг талууд өндрөөр үнэллээ.

Энэ удаагийн уулзалтаар талууд дээрх үйл ажиллагааг амжилттай хамтран зохион байгуулсаныг тэмдэглэн цаашдын хамтын ажиллагааны хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн онлайн платформ болон мэдээллийн технологийн програм хангамжийг нэвтрүүлэх, түншлэлийн төсөл хөгжүүлэх сангийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаар тохиролцов.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.