ХОВД АЙМАГТ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТ ХҮССЭН ТӨСЛҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
Э.Энэрэл
Үйл явдал
/
1 цаг 13 мин

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/113 тушаалаар Ховд аймагт 1,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөлийг баталсан.

2026 оны 05 дугаар сарын 11-ээс 06 дугаар сарын 09-ний өдрийн хооронд буюу 30 хоногийн хугацаанд төсөл хүлээн авах цахим системд Ховд аймгийн 31 төсөл нийт 3,1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлжээ. Үүнээс холбогдох хууль журмын дагуух нарийвчилсан судалгааны шатанд нийт 2,0 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 17 төслийн үйл ажиллагаатай 06 дугаар сарын 24-30 ны өдрүүдэд газар дээр нь танилцан нарийвчилсан үнэлгээ хийж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.