Эрүүл мэндийн сайд Э.Батшугар
Э.Энэрэл
Үйл явдал
/
1 цаг 10 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:

Сүхбаатар дүүргийн "Эрүүл мэндийг дэмжих төв" нь зөвхөн амбулаторийн тусламж үйлчилгээ бус яаралтай тусламж, өдрийн эмчилгээ, сэргээн засах, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийг дэмжих төвийн үйлчилгээг өргөжүүлэх буюу дүүргийн иргэд амьдарч буй орчиндоо нэг дороос илүү хүртээмжтэй тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүллээ. Орчин үеийн хиймэл оюун ухаанд суурилсан тоног төхөөрөмж бүхий эмнэлгээр 30 гаруй мянган иргэн үйлчлүүлж, олон төрлийн үйлчилгээ авах боломж бүрдлээ. Ингэснээр лавлагаа шатлалын эмнэлгийн ачаалал буурах юм.

Шинэ эмнэлэг зөвхөн эмчилгээ хийдэг газар биш иргэдийн боловсролыг дээшлүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх төв байх юм.Түүнчлэн:

-Анхан шатны тусламж үйлчилгээг чадавхжуулах

-Дижитал шилжилтийг эрчимжүүлж хиймэл оюун ухаан, шинэ технологи нэвтрүүлэх

-Эмийн чанарыг сайжруулж, дотоодын үйлдвэрийг бодлогоор дэмжих

-Эмч, эмнэлгийн ажилтны хөгжил, олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.