Монгол Ардын Нам 2026 оны зургаадугаар сарын 25-28-ны өдрүүдэд Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Байнгын хорооны 45 дугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Хуралдааны үеэр Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнамын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны хорооны дэд дарга Нго Лэ Ван-тай уулзав.

Талууд Монгол Ардын Нам Вьетнамын Коммунист нам хооронд 2019 онд байгуулсан Хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд хоёр намын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөн агуулгаа хамтын ажиллагааг өргөн агуулгаар өргөжүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Нгуен Дуан Тань нар байлцав.

Холбоотой мэдээ
-
3 цаг 1 мин
-
4 цаг 8 мин
-
6 цаг 48 мин
-
2026-06-26
-
2026-06-26